БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ЭРҮҮЛ ИРГЭН” АЯН ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ иргэн бүрт төрөлжсөн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойроос хүргэх, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрүүл иргэн” аяныг эхлүүллээ. 
Хороо бүрт хүрч ажиллах “Эрүүл иргэн” аян 2019 оны 04-р сарын 15-аас 2019 оны 10-р сарын 15-ны өдрүүдэд БГД-ийн 23 хороонд Дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн алба, өрхийн эмнэлэг хамтран хэрэгжүүлнэ. 
Энэхүү аяны хүрээнд иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах гэсэн гурван үе шаттай явагдах юм.