“Эрүүл иргэн” аян үргэлжилж байна

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 1, 2, 3, 4-р хороонд амжилттай явагдлаа. Хороо тус бүрт давхардсан тоогоор 120-130 хүн үзлэгт хамрагдсан байна. Эхо, дотор, мэдрэл, эмэгтэйчүүд зүрхний бичлэг, ясны сийрэгжилт шаардлагатай шинжилгээнүүдийг авч ажилласан байна. "Эрүүл иргэн” аян 2019 оны 04-р сарын 15-аас 2019 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. БГД-ийн 23 хороонд, Дүүргийн Эрүүл мэндийн төв, Нийгмийн эрүүл мэндийн алба, болон өрхийн эмнэлэг хамтран “Эрүүл иргэн” аянг хэрэгжүүлэх юм. Иргэдийн эрүүл мэндэд бодитой дэмжлэг үзүүлсэн энэхүү аянд зорилтот бүлгийн иргэд идэвхитэй хамрагдаж байна.