БАЯНГОЛ ДҮҮРЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭН БҮРТ ХҮРГЭХ АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР

Мэдээг хуваалцах

Иргэдийн заавал үзүүлэх шаардлагатай дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, ЭХО, зүрх судас мөн шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ зэргийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар газар дээр нь авч, иргэдэд түргэн шуурхай үйлчилж байлаа. 
Тус ажлын хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч С.Бямбадорж, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, ДИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн зөвлөх, Монгол улсын гавьяат эмч Б.Кума, БГД-ийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Т.Сэр-Од нар зорилтот бүлгийн хэвтэрт байгаа иргэдийн гэрт нь очиж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх талаар санал сэтгэгдлийг нь сонслоо.
Мөн сүүлийн үед залуужиж байгаа гэгддэг ясны сийрэгжилтийн аппаратаар иргэд сийрэгжилтээ тодорхойлуулж, цаашид ямар эм, эмчилгээ хийлгэх, өөрийн зүгээс юуг анхаарах зэрэг зөвлөгөө зааврыг авч байгаадаа Баянгол дүүргийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.
Тус үзлэг 04 сарын 15-ны өдөр эхэлсэн бөгөөд 2019.10.15-нийг хүртэл үргэлжлэх юм.
Үзлэг, шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд хороо болон хэсгийн ахлагч нараасаа мэдээлэл авч хамрагдах бүрэн боломжтой юм.