Дүүргийн засаг дарга С.Одонтуяа 20-р сургуулийн 4-В ангийн сурагчидтай уулзлаа

Мэдээг хуваалцах

Дүүргийн засаг дарга С.Одонтуяа 20-р сургуулийн 4-В ангийн сурагчдын урилгаар иргэний боловсролын цагийн “Эрүүл бие Зөв сонголт” хичээлд сууж тэдний хүсэлт, санал санаачлагатай танилцлаа. 4-В ангийн сурагчид үеийн найзуудаа зохисгүй буруу хэрэглээнээс татгалзаж хямд чанартай бараа хэрэглэхгүй байхыг уриалж дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж сургуулийн урд талд байрлаж буй явган хүний зам хаасан, хямд чанар муутай бараа зардаг ТҮЦ, жижиг дэлгүүрүүдийг нүүлгэн холдуулж өгөхийг хүслээ. Засаг дарга С.Одонтуяа хүсэлтийг хүлээн авч газар дээр нь танилцаж, өмнө өгсөн шаардлагын дагуу сургуулийн өмнө байрлах ТҮЦ, жижиг дэлгүүрүүдийг нүүлгэж, сургуулийн орчны газрыг чөлөөлөхийг худалдаа эрхлэгчдэд анхаарууллаа.