Номын өдрөөр номын өргөөг нь тохижлуулж хүлээлгэн өглөө

Мэдээг хуваалцах

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т. Галсан гуайд номын өргөөг нь тохижуулж хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Баянгол дүүргийн” Русская Гимназия” сургууль дээр үдийн 13:00  цагт эхлэв. Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга С. Одонтуяа оролцож хэлсэн үгэндээ та бол Монголчуудын бахархал төдийгүй, дэлхийн утга зохиолын томоохон зүтгэлтний нэгд зүй ёсоор багтдаг хүний нэг. Энэ сайхан номын өргөөний нээлтэд уригдан, оролцож байгаадаа төдийгүй манай дүүрэгт ийм сайхан эглээс эгэл хүн хамт амьдарч байгаад бид их азтай хүмүүс юм. Олон найраглал, кино зохиолуудыг дахин бичиж үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна,  та зуу насалж, зургаадай таяг тулаарай хэмээн ерөөлөө. Дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Л. Алтансүх  хэлэхдээ бид ард түмний хайртай зохиолчийн номнууд, өрөөндөө багтахгүй шахам их байдаг гэж сонсоод, тэр сайхан эх бичвэрүүдийг нь архив үүсгэн хадгалахад нь туслах, энэ сайхан номын өргөөг тохижуулж өгөхийг хэсэг найзуудын хамт санаачлаад, хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа маш их баяртай байна хэмээн өгүүлсэн юм. Т. Галсан зохиолч өнөөдөр миний хувьд сайхан өдрийн нэг тохиож байна. Учир юу гэвэл би азтай хүн юм. Эргэн тойронд минь дандаа сайхан сэтгэлтэй хүмүүс оршдог нь. Номын цагаан буян үргэлж ивээж яваарай,  номын ачыг номоор төлдөг заншилтай хэмээгээд ирсэн зочдод Ахин дахин шатаагдсан Арвайхээр найраглал номоор бэлэг барив.