“Эх орон 36” сургалтыг 51 -р сургууль дээр зохион байгууллаа

Мэдээг хуваалцах

Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа  өнөөдөр 51-р сургууль дээр зохиогдсон “Эх орон 36” сэдэвт арга хэмжээний нээлтэд оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, НХХДарга Одонтунгалаг, сургуулийн захирал Энхтуул, Цэргийн хэлтэс, Онцгой байдлын газар, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, Замын цагдаа, Скаутын холбоо, Улаан Загалмай Нийгэмлэг зэрэг бүх шатны байгууллагуудын төлөөлөл оролцов. Засаг дарга хэлсэн үгэндээ энэ уламжлалт арга хэмжээг сургуулиуд янз бүрийн түвшинд зохион байгуулдаг болоод удаж байна. Сая үүдээр ороод ирэхэд  бүх зүйл нь цэгцтэй, бэлэн байдалд, зохион байгуулалтыг сайн хангаж ажиллаж байгаад баярлаж байгаагаа илэрхийлсэн.  Тус арга хэмжээ нь 2012 оноос Олон Улсын Найрамдал зусланд зохион байгуулагддаг байсан бол 2016 оноос эхлэн  дүүргийн бүх сургуулиудыг хамруулахаас гадна жилдээ дөрвөөс таван удаа уг сургалтыг зохион байгуулаж байна.  Энэ арга хэмжээгээр 36 нэр төрлийн дадлыг хүүхдэд суулгаж өгдөг. Тухайлбал эх оронч үзэлтэй байх, гамшгийн үед хэрхэн биеэ хамгаалах, зэр зэвсэгтэй яаж харьцах зэрэг олон давуу талыг хүүхдэд суулгаж өгдгөөрөө онцлогтой юм байна. Мөн   монгол ахуйтайгаа танилцах, мал аж ахуйтай хэрхэн харьцахаас эхлээд чөдөр тушаа яаж зангидах аргыг хүртэл хүүхэд эзэмшиж, сурч авдаг гэж сургалтыг зохион байгуулж байгаа Баянгол хүүхдийн зуслангийн дарга Л. Төмөрчөдөр хэллээ. Ингээд арга хэмжээ бүтэн өдөр үргэлжлэх юм байна.