“НОГООН ТӨГӨЛ” МОНГОЛД БАЙГУУЛАГДАНА

Мэдээг хуваалцах

 

                              УУШИГ ЦЭВЭРЛЭГЧ “НОГООН ТӨГӨЛ” МОНГОЛД БАЙГУУЛАГДАНА

Ингээд бид “Баянгол Агро парк”-ийн дарга, Н.Ганзоригтой бэлтгэл ажил ямар шатандаа яваа талаар сонирхоход.

Тэрээр манай парк 2014 оноос эхлэн БГД-ийн хоёрдугаар хороонд нийт 50 га газарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Зургаан км хашааг цэвэр усны хамагаалалтын бүсэд хашиж төрийн үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо явуулж байгаа зорилгынхоо хүрээнд  эко сургалт явуулах, мод цэцэг тарих, иргэдийн амралт зугаалгын бүсийг бий болгох чиглэлээр ажиллаж байна. 2018 оноос эхлэн Баянгол дүүргийн Засаг даргатай хамтран ажиллаж эхэлсэн. Өнөөдөр  олон улсын хамтын ажиллагаатай байгууллагуудынхаа төглийг бий болгох эхний ажил  эхэлж байгаад баяртай байна. Мөн  УИХ-ын гишүүн С. Эрдэнэ даргын улсын төсөвт суулгаж өгснөөр  300 хүүхдийн эко сургуулийг байгуулах ажил эхлэх шатандаа орчихсон явж байгаа. Энэ нь Ерөнхий боловсролын суруулийн хүүдэд экологийн талын онолын болон практик мэдлэгийг олгох  зорилготой сургууль юм.  Сая мод тарих өдрөөр дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, ИТХ өөрсдийн төглийг бий болгох ажлыг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл “Баянгол Агро парк” иргэдийн мод тарих орчинг бий болгож, эко сургалт явуурах орчинг бий болгож иргэдээ дэмжих, мөн цаашлаад амралт зугаалгын бүс болно гэсэн үг. Бид  дэлхийн жишигт нийцсэн, амралт зугаалгын бүс бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

 

Ногоон төглийг байгуулалцахаар ирсэн зочдоос ярилцлага авснаа танд хүргэе.

Сөүл хотын Сондун дүүргийн Ногоон хөгжлийн хэлтсийн дарга Шин Жэ Вонь

-Ирсэн зорилгынхоо талаар та танилцуулна уу?

-Өнөөдөр бид ах дүүгийн найрамдал дүүрэг болох Баянгол дүүрэгт хүрэлцэн ирээд байна. Биднийг юуны өмнө хүндэтгэн найрсаг, сайхан хүлээж авч байгаад баярлалаа. Сондун дүүргийн ногоон байгууламж ямар хэмжээнд байдаг, яг тийм сайхан ногоон орчныг бий болгохоор зорин ирж байгаадаа туйлын баяртай байна. Монголчууд мод тарихыг нас нэмнэ, буян хураана гэж үздэг гэсэн. ( инээв) Тиймээс бид бас нутагтаа олон буян хураажээ. Харин одоо өөр улс оронд ногоон төгөл байгуулах аз завшаан гарч байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд өнөөдөр Монгол улсад ирж “Найрамдал төгөл” бий болгох газрынхаа үйл ажиллагаатай танилцахаар хүрэлцэн ирсэн. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Иймд ямар төрлийн мод, ургамал, цэцэг тарьж, ямар арга барил дизайнаар цэцэрлэгт хүрээлэн босгох гээд олон талын судалгаа шинжилгээ хийж яваа юм.

-Сэтгэлдээ тээж ирсэн ногоон байгууламж бий болгох орчноо харах гэж яарч ирсэн байх. Яг газар дээр нь ирээд танилцахад нөхцөл байдал ямар санагдаж байна?

-(Инээв) Гоё асуулт байна. Мэдээж бушуухан очиж харахыг хүссэн. Яг газар дээр нь ирээд танилцахад маш их таалагдлаа. Газрын хэмжээ болон орчин нөхцөл, цэлгэр уудам талбай харагдлаа. Үнэхээр сайхан цэцэрлэг байгуулаж болохоор газар байна. Бас газар нь эрүүл байгаад олзуурхлаа. Дэлхийн жишигт нийцсэн “Найрамдал төгөл” бий болно гэдэг эргэлзэхгүй байна. Одоо бид ажлаа эхлэх л үлдэж байна. “Баянгол Агро парк” сайхан газар байна. Энд Монголчууд чөлөөт цагаа ая тухтай сайхан өнгөрүүлж, зун цагт эндээ амарч өглөөний нарыг ч угтах боломжтой.

-Агаарыг сайн шүүдэг ямар төрлийн моднуудыг түлхүү ургуулах бол?

-Бид “Баянгол Агро парк”-ийн захирал н.Ганзоригтой уулзаж энэ асуудлаар ярилцаж байна. Бас мэргэжлийн хүмүүс ирж танилцана. Ямар төрлийн модыг ургуулах нь олон талын ашиг тустай байх талаар судалж байна. Хуурайшилт ихтэй бүсэд агаарыг маш сайн чийгшүүлж өгдөг моднуудыг түлхүү тарих байх.

-Цаашид төлөвлөж байгаа ямар ажил байна?

-“Баянгол Агро парк”-тай хамтран  дүүргийн иргэд болон сургуулиудад туслах зорилготой байгаа. Тухайлбал эко сургалтын төвүүдэд хэрэгтэй шинэ санаа болон ногоон байгууламжийн сургалтуудыг явуулахыг төлөвлөж байна. Бид эх дэлхийгээ ногооруулах хүсэлтэй. Энэ талаар цаашид хамтран ажиллана.

 

Сондун дүүргийн Сайн дурын төвийн захирал Ким Ю Нан

-Та өөрийгөө юуны өмнө таилцуулна уу ?

-Сайн байна уу? Намайг Ким Ю Нан гэдэг. Би Сондун дүүргийн сайн дурын төвийн захирлаар ажилладаг. Манай төв нийгэмд туслах шаардлагатай олон асуудалуудад анхаарлаа чиглүүлдэг, сайн дураараа хүмүүст туслах чин хүсэлтэй хүмүүсийн сэтгэл зүрхээрээ нэгдэж, хамтарч ажилладаг байгууллага юм.

-Та Монгол улсад анх удаа ирж байна уу?

-Тийм. Би анх удаа танай оронд ирж байна.

-Монгол улсад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Танай сайхан оронд хүрэлцэн ирж байгаадаа баяртай байгаа. Сэтгэл их хөдөлж байна. Өчигдөр Төрийн ордонтой танилцаж Сүхбаатарын хөшөө, Чингисийн хөшөөг харсан. Сүхбаатарын талбай дээр нэлээн олон майхан барьсан байсан. Дэлхийн олон оронд яг энэ төрлийн майхан барьсан байдаг. Ямар нэг арга хэмжээнд зориулж. Энэ нь Монгол түмний оюун ухаан, ур ухааныг гайхуулсан эх бүтээл. Нүүдэлчин ард түмнээс майхан үүсэн  гэж би хувьдаа боддог. Иймд агуу ард түмний нутагт хөл тавьж байгаадаа би азтай хүн юм гэж бодож байна.

-Танай сайн дурын байгууллага олон улс оронтой хамтын ажиллагаатай байдаг уу?

-Анх удаа танай оронтой хамтын ажиллагаа байгуулж  байна. Цаашид олон улс оронтой хамтын ажиллагаатай ажиллахаар төлөвлөж байгаа. Манай сайн дурын төв нь Сөүл хотын бүх дүүргүүдэд байдаг сайн дурын байгууллагын хамгийн том төв. Тэр ч утгаараа гадаад оронтой хамтарч ажиллахаар болж байгаа юм. Анх бол мэдээж бусад төвүүдтэй адил жижиг байсан. Олон сайхан сайн дурын ажил хийх сонирхолтой хүмүүс нэгдсэнээр том төв болтлоо өргөжиж чадсан. Бид Засаг даргынхаа дэмжлэгтэйгээр  өргөжсөн түүхтэй. Манай Засаг дарга мундаг хүн байдаг. Тийм учраас бид ингэж ажиллаж чадаж байна гэж бодож байна.

-Та сайн үйлийг юу гэж боддог вэ?

-Их том хүрээний асуулт байна. Би жаахан тайлбарлая. Хүн бол өөрийн хүссэн зүйлийг хэнээр ч хэлүүлтгүй хийдэг. Сайн үйл гэдэг бол өөрийн цаг зав, боломж бололцоогоо хойш тавьж, бусдад чин сэтгэлээсээ тус дэм болж чадах зүйлээрээ хүмүүст туслахыг хэлэх болов уу.  Хүнд боломж тэр бүр бий болдоггүй. Боломж  олдвол хүмүүст туслах нь  сайн үйл юм. Бид сайн үйлийг хэдий чинээ сайн хийнэ, төдий чинээ хүний амьдрал баяр хөөртэй болдог. Энд ухаан зарахаас илүүтэй зүгээр л чадах зүйлээрээ хүнд туслах юм. Бахархалтай ажил шүү дээ. Эв нэгдлийн бэлэг тэмдэг.

 

Уулзалтын төгсгөлд Засаг дарга С. Одонтуяа “Танай дүүрэгт очиж зочлоход сайхан хүлээж авсан бидний саналыг. Дүүргийн үйл ажиллагаатай танилцаж явахад, үүдний номын сан миний анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Тэгээд санаа аваад би номын челлинж фэйспүүкээр явуулах гэж байгаа. Богино хугацаанд олон ном цуглардаг гэж сонссон. Ингээд хамтын ажиллагаа үр дүнтэй, нүдэнд харагдаж, гарт баригдахуйц ажил болж, сайхан ногоон төгөл бий болгох ажил маань эхэлж байгаад баяртай байна” та бүхний их үйлс өөдөө байг хэмээн ерөөснөөр эгч дүүгийн хамтын ажиллагаатай дүүргүүдийн уулзалт өндөрлөв. Ирсэн зочид сэтгэл дүүрэн, нүүрэндээ баясал тодруулан машин машиндаа сууж хөдөлсөн. Баянголчууд төдийгүй нийслэлчүүд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан орчин бүрдэх эхний алхам ийнхүү эхэлж байна. Аливаа зүйл хичээл зүтгэл, хөдөлмөр ур ухаан бас хөрөнгө оруулалт их шаарддаг. Энэ бүгдийг цогцоор нь харж нэг ч гэсэн сайхан орчин бий болгохыг зорин ажиллаж байгаа “Баянгол Агро парк”-ийн залуус болон дүүргийн Засаг дарга С. Одонтуяа, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С. Эрдэнэ нарын хичээл зүтгэлээр дэлхийн жишигт нийцсэн ”Найрамдал төгөл” цэцэрлэгт хүрээлэн бий болох нь. Монгол түмэн өөдөө байж, хүн зоны сэтгэл тэнүүн байг.