Хүүхэд хамгаалал төслийн хүрээнд олон ажлыг хийлээ

Мэдээг хуваалцах

“Хүүхэд хамгаалал ба нөлөөлөл” төслийн 2018-2019 оны үйл ажиллагааны тайлан үр дүнг өнөөдөр хэлэлцлээ. Уг төслийг Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллага, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 20,21,22-р хороодтой хамтарч ажилласан. Төслийн гол зорилго нь хүүхдүүд эрүүл таатай орчинд өсч хүмүүжих, олон нийтэд суурилсан хүүхэд хамгааллын механизмыг сайжруулах, хүүхдийг хүчирхийллээс хамгаалахад чиглэгдсэн. Төсөл хоёр жил хэрэгжиж байгаа юм.  Энэ ажлын хүрээнд өнөөдөр Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга болон албаны хүмүүстэй уулзаж ажлынхаа үр дүнгийн талаар санал солилцлоо. Ажлын хүрээнд дүүргийн хүн ам, гэр бүл, хүүхэдтэй холбоотой таван бүлэг асуудлын 57 үзүүлэлт бүхий стастикийн болон салбарын тоон мэдээллүүдийн эмхтгэл “Баримтын хуудас”-ыг боловсруулсан, 23 хорооны Засаг даргын хэсгийн ахлагч нарт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх арга зүйн сургалт, зорилтот бүлгийн 300 хүүхдийг сонгож гэр бүлийнх нь нөхцөл байдлыг судалж хэрэгцээг нь тогтоосон гээд тоочоод байвал олон мянган ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Ингээд тайлан хурлын дараа дүүргийн дэлхийн Зөн Олон Улсын төлөөлөгчид “Хүүхэд, залуучуудын соёлын  ордон” орж тэнд сургалтад хамрагдсан хүүхдүүдийн сурч мэдсэн зүйлийг сонирхохын сацуу, 21-р хороонд гэр бэлэглэсэн айлтайгаа очиж танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн юм.