Хүүхдийн баяр, 06 дугаар сарын 01-ний өдрийг тохиолдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Баянголын Багачууд” арга хэмжээг 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Мэдээг хуваалцах

 “Баянголын Багачууд-2019” арга хэмжээ 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 11.00 цагаас Баярын парадаар Төмөр замын дээд сургуулиас эхэлнэ.  
Энэ удаагийн парадад 500 хүүхэд жагсахаас гадна БГД-ийн хэлтэс албадын албан хаагчид, багш, эмч нийлсэн 200 албан хаагч Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор жагсана. 
Мөн БГД “Хүүхдэд ээлтэй дүүрэг болох зорилтынхоо хүрээнд “Зөв тусгал” хөдөлгөөнийг дэмжин хамтран оролцоно. 
Баярын арга хэмжээ Паласын гадаа талбайд 12.00 цагаас эхлэн үргэлжлэх бөгөөд урлагийн тоглолт, уралдаан тэмцээн болон тоглоомын, үзэсгэлэнгийн, танин мэдэхүйн, спортын, үлгэрийн баатрын, амттаны зэрэг өртөөнүүд ажиллах тул хороодын иргэд, хүүхэд багачуудыг өргөнөөр хамруулахад анхаарч ажиллана уу.