Сурагчид, төгсөгчидөө дэмжсэн төсөл

Мэдээг хуваалцах

БНСУ-ын Сүнчёон Хян Их сургуультай хамтран Монгол Улсад ерөнхий боловсролын сургуулиа амжилттай төгсөж байгаа шилдэг сурагчдыг дэмжиж, амьжиргааны тэтгэлэг, Их сургуулийн эхний улирал, хэлний бэлтгэлийн 6 сар, төгсөх хүртэлх дотуур байр,эмнэлэгийн үзлэг зэрэг олон зардлыг БНСУ-ын талаас тэтгэх ажлыг эхлүүлэх гэж байна. Та сургалтын төлбөр төлөхгүй, бүүр онц сурвал дахин тэтгэлэг авна. Энэ боломж нь ялангуяа дүүргийн сургуулийн хүүхдүүдэд илүү боломж олгож байгаагаараа онцлогтой. Төслийг Ойнхүү ХХК-ын санаачлагаар эхлүүлэн Баянгол дүүргийн Засаг дарга хамтран ажиллаж байгаа юм. Төсөл хэрэгжснээр дүүргийн 20 сургууль, төрийн бус өмчийн 24 сургуулиас тус бүр жилдээ нэг хүүхэд элсүүлж авах боломж бүрдэнэ. Уг арга хэмжээ өнөөдөр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ дугаараас авна уу. 93116622