Аз жаргалын парад өнөөдөр боллоо

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас долоо дахь жилдээ зохион байгуулж буй “БАЯНГОЛЫН БАГАЧУУД -2019” хүүхдийн баярын арга хэмжээ өнөөдөр амжилттай, сайхан зохион байгуулагдлаа. Баярын парад Төмөр зөмын дээд сургуулийн үүднээс UB- паласийн задгай талбай хүртэл үргэлжилсэн юм. 500 гаруй сурагч 250 албан хаагчид оролцлоо. Энэ хоорондох замыг түр хаасан. Хүүхэд бүрийн харц жаргалтай сайхан байлаа. Бид Баянгол дүүрэгт амьдарч байгаадаа үргэлж баяртай байдаг хэмээн онцолж байсан хүүхдүүд. Хүүхэд бүрийн төлөө, сэтгэл зүтгэлээ зориулдаг дүүргийн хамт олонд баярлалаа хэмээн бахархалтайгаар ярьж байв. Хүүхэд бүрийн мөрөөдлийн нэг хэсэг ямар нэг парадад оролцох үнэхээр гоё байдаг гэж тэд бас дурсаад авна лээ. Жаргалтай нийгмийг БАЯНГОЛ ДҮҮРЭГ бүтээнэ.