Баянголын багачуудын аз жаргалтай өдөр

Мэдээг хуваалцах

Хүний эрхийн тухай хуулийн бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал шаардлагатай байдаг. 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм. Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд тав дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулсан. 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 оэд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан. Монгол улс 2002 оны 6-р сарын 1-нд үндэсний компанит ажил болгон “Эх үрсийн баяр”-ыг орон даяар зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн  Засаг даргын тамгын газраас  “Баянголын багачууд -2019” арга хэмжээг 7 дахь жилдээ тэд хүүхдүүдтэйгээ хамт, жаргалтай өдрийг нь хуваалцлаа. Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн С. Эрдэнэ, Засаг дарга С. Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын орлогч Э. Батбилэг, НИТХ-ын төлөөлөгч Л. Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц. Одонтунгалаг, ИТХ дарга Г. Энхболд, ИТХ-ын дэд дарга Б. Бурмаа, ИТХ-ын дэд дарга П. Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцож хүүхдүүдэд халуун баяр хүргэж, сайн хүн болохыг ерөөж мэндчилгээ дэвшүүллээ. 25 хүүхэд дүүргийн шилдэг хүүхдээр энгэрээ мялаав. Энэ үеэр Баярын парад, Хүслийн шаар өргөх ёслол, урлагийн тоглолт, номын өргөө зэрэг олон сайхан арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд нийт 500 хүүхэд, 270 албан хаагч оролцлоо.