Баянгол дүүргийн 240 ээж энгэрээ мялаав

Мэдээг хуваалцах

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянгол дүүргийн 240 ээж Алдарт эхийн одонгоор энгэрээ мялааж байна. Үүнээс алдарт эхийн 1 одонгоор 11 ээж, II одонгоор 229 ээжид хүндэтгэл үүзүүлж, одонг нь гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С. Эрдэнэ, Засаг дарга С. Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын орлогч Э. Батбилэг, ИТХ дарга Г. Энхболд, ИТХ-ын дэд дарга П. Цэцэгмаа нар оролцсон юм. Баянгол дүүргийн хэмжээнд энэ арга хэмжээ нь уламжлал болон тогтжээ. Харин энэ мөчид Монол улсын хэмжээнд энэ жил 9450 ээж алдарт эхийн 1 болон II одонгоор энгэрээ мялаав.