"Ижийдээ баярлалаа" хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Мэдээг хуваалцах

Энгэртээ алдарт эхийн одонгоо гялалзуулан даруухан алхах эгэл буурал ижий нар өнөөдөр "Ижийдээ баярлалаа" арга хэмжээнд баяр хөөр дүүрэн оролцлоо. Ээжтэй хүн жаргалтай, ивлэх сүүтэй хүн буянтай байдаг гэдэг. Монголын минь мянга мянган ээжүүд орчлонг сүүгээрээ ариун байлгаж, эх орондоо эр цэргийг өсгөж өгдөг. Энэ сайхан ээжүүддээ хүндэтгэл үзүүлж, урлагийн тоглолтоор бэлэг барин, Засаг даргын жуух болон дүүргийн хүндэт өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С. Эрдэнэ, Засаг дарга С. Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Засаг даргын орлогч Э. Батбилэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д. Үүрийнтуяа, ИТХ дарга Г. Энхболд, ИТХ-ын дэд дарга П. Цэцэгмаа, Б. Бурмаа нар оролцсон юм. Эх үрс амгалан, энэ дэлхий тайван байг.