Засаг дарга С. Одонтуяа: “Голден парк” хотхонд ажиллалаа

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах  “Голден парк 1,2 -р  хотхон” өнөөдрийн байдлаар оршин суугчдын орчны асуудал болон нийтийн эзэмшлийн талбайгаа чөлөөлөлгүй өдий хүрчээ. Оршин суугчид нь энэ хотхоныг анх барихдаа суугчдынхаа орчны асуудлыг харгалзан үзэлгүй шууд хэдэн давхар байшин барьж иргэдийг оруулсанд гомдолтой байдаг гэнэ. Учир нь ойр орчимд нь сургууль, цэцэрлэг, банк, ахуй үйлчилгээний төв болон хүүхэд, хөгшид тоглох тоглоомын газар байдаггүй. Энэ хавийн  хотхонууд ерөнхийдөө ийм байдалтай баригддаг тухай иргэд бухимдангуй ярьж байна. Мөн л “Цоглог хотхон”, “Түвшин өргөө” хотхон бас орчны асуудлыг шийдээгүй барилга барьсан. Дөрөвдүгээр хороо 24 мянган оршин суугчидтай. Үүнээс 14 мянган хүн ам нь  эдгээр хотхонд амьдардаг. Оршин суугчдын эрх ашиг нь зөрчигдөж байна. Гал команд, түргэн тусламжийн үйлчилгээ авах гэхэд орох, гарах гарц байхгүй. Анх барихдаа хотхон барихдаа төлөвлөлтгүй барьсан. Иргэд болон хорооноос олон удаа эдгээр нөхцөл байдлуудыг хэлээд дийлэхгүй байгаа юм байна. Иймд бид дүүргийн Засаг даргад уламжилж өнөөдөр газар дээр нь нөхцөл байдалтай биечлэн танилцаж яваа юм гэж дөрөвдүгээр хорооны засаг дарга Д. Дорждулам тайлбарлав. Иргэдийн айх аюулгүй, цэвэр тохилог орчинд ажиллаж амьдрах баталгаа ийнхүү зөрчигдөж байгаад тэр хавийн оршин суугчид гомдоллон ярьж байсан. Засаг дарга нөхцөл байдлыг хараад газар дээр нь албаны холбогдох хүмүүст үүрэг өгөв.  Зөвшөөрөлгүй барьсан газруудыг буулгаж, зам гарцыг чөлөөлөх арга хэмжээ авахаар болсонд иргэд талархал илэрхийлэв. Засаг дарга С. Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л. Нарантуяа, Тохижилт Нийтийн Аж Ахуйн Хэлтсийн дарга Ж. Ганболд, Газрын албаны дарга Мөнхбаатар болон бусад албаны хүмүүс газар дээр нь ажиллаж нөхцөл байдалтай биечлэн  ажиллалаа.