“Баянгол дүүрэгт хувийн хэвшлийн түншлэл,хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

Мэдээг хуваалцах

Нийслэл Улаанбаатар хотын ажил олгогч эздийн холбооноос өнөөдөр “Баянгол дүүрэгт хувийн хэвшлийн түншлэл,хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, орлогч дарга Г.Нарангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул, Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа болон бусад харьяа, хэлтэс алба, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөл, МБС-ын салбар зөвлөл, залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүд,  албаны бусад хүмүүс оролцож байна.

Уг сургалт 2019.06.13,14-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс шинээр батлагдсан дотоод журам, дүрмийг хэрэгжүүлэхэд  сургалт зохион байгуулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамтын ажиллагаа, төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмуудыг дүүрэгт хэрэгжүүлэхэд чиглүүлсэн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, аж ахуй нэгж байгууллагууд хоорондын санамж бичиг, хамтын ажиллагааны гурвалсан гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх зэрэг дөрвөн чиглэлээр  зохион байгуулагдах юм байна.