ИРГЭД ӨӨРСДӨӨ ЖОРЛОН,БОХИРЫН ЦООНОГОО АРИУТГАЖ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ

Мэдээг хуваалцах

Нийслэл хот утаатай ижил хэмжээний хөрсний бохирдолтой байгааг мэргэжлийн байгууллагууд тодорхойлсон байдаг. 
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өдөрлөг Баянгол дүүрэгт /2019.06.12-13ны өдрүүдэд/ зохион байгуулагдаж байна.
Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 цагийн хооронд зохион байгуулагдаж байгаа бөгөөд өдөрлөгт нүхэн жорлонгийн бохир задлах, үнэр дарах, лагийн хэмжээг бууруулах, хөрсний үржил шимийг сайжруулах зориулалттай амьд бактери бүхий био бэлдмэл, хөрсний бохирдолгүй био жорлон үйлдвэрлэдэг болон импортолж худалдаалдаг, аж ахуйн нэгж байгууллагууд оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулж байна. 
Өнөөдөр Гандантэгчинлэн хийдийн урд талбайд, маргааш Өргөө кино театрын урд талбайд зохион байгуулагдана.