Монголын Үндэсний VI-р Жэмборид Баянгол дүүрэг туслалцаа үзүүлэн хамтарч ажиллалаа

Мэдээг хуваалцах

Монголын Скаутын холбооноос зохион байгуулж 2019-06.25-30-ны өдрүүдэд Найрамдал зусланд болох үндэсний VI-р Жэмборид 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй хүүхэд хамрагдаж байна. Баянгол дүүргээс 150 скаут, 15 багш, 5 сайн дурын ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Үндэсний Жэмбори нь 4 жилдээ нэг удаа зохиогдож, хүүхдүүд майхангаа өөрсдөө барьж, өөрийн болоод найз нөхдийнхөө аюлгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослоос хэрхэн өөрийгөө хамгаалах, амьд үлдэх арга, цахим орчны аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгаалал, эрх үүргийн талаарх олон талын мэдээллүүдийг авч байгаль эхтэйгээ зөв харилцахад сурах юм байна. Хүүхдийн хүмүүжил боловсролд чухал нөлөөтэй энэхүү арга хэмжээг БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд нар футболк болон малгайгаар туслалцаа үзүүлэн хамтарч ажиллалаа.

 

Chat Conversation End

Type a message...