БГД-ийн засаг дарга С.Одонтуяа цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллалаа.

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж, нийт албан хаагчидтай уулзалт хийлээ.

 Уг хэлтэс нь 2019 оны хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрэн сурвалжлах  ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2019.05.01-06.25-ны хооронд “Шийдвэрлэлт 2019” арга хэмжээг зохион байгуулж, үр дүнгээ танилцууллаа. Арга хэмжээний хүрээнд эрэн сурвалжлагдаж байсан 33 этгээдийг олж тогтоон, 114 гэмт хэргийг илрүүлэн яллагдагчаар татаж, хэлтсийн 2019 оны хэргийн илрүүлэлтийг 8,8 хувь нэмэгдүүлж ажилласан байна.

Засаг дарга ажиллах үеэрээ цагдаагийн албан хаагчдын нийгмийн болоод эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж цаашид дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Мөн тэрээр гэмт хэрэг гарсны хойно илрүүлэх биш, урьдчилан сэргийлэх тал дээр хороон болон дүүргийн засаг даргаас бүхий л талаар  хамтарч ажиллахад нээлттэй хэмээн онцлон тэмдэглэлээ.  

Иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө, гэмт хэргийн гаралтыг бууруулхад цагдаагийн албан хаагч нар хичээнгүйлэн ажилладагт дүүргийн засаг дарга талархал илэрхийллээ.

БГД-ийн засаг дарга С.Одонтуяа удахгүй хийгдэхээр төлөвлөгдөж буй “Хавдрын эсрэг довтолгоо” үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, албан хаагч нарт эрүүл мэндийн сургалт мэдээлэл хийсэн юм.