БГД-ийн засаг дарга С.Одонтуяа иргэдийг хүлээн авч уулзлаа.

Мэдээг хуваалцах

Дүүргийн засаг дарга иргэдтэй уулзах ээлжит хуваарийн дагуу 2019.06.26-ны өдөр нийт 37 иргэнийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр иргэдээс ихэвчлэн тохижилт, газрын асуудал, СӨХ-ийн талаар гомдол хүсэлтээ илэрхийллээ.  

Засаг дарга иргэдээс ирсэн шийдвэрлэх боломжтой өргөдөл, гомдол, санал хүсэлтийг холбогдох мэргэжилтэнгүүдэд үүрэг өгч газар дээр нь шуурхай шийдвэрлэсэн бол  бичгээр ирсэн болон холбогдох хуулийн дагуу хугацаа шаардлагатай өргөдлийг нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд буюу 30 хоногт багтаан хариу хүргүүлэн ажиллахаа мэдэгдлээ.