Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн түүхт 80 жилийн ойн өдөр тохиож байна.

Мэдээг хуваалцах

Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярт БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд, БГД-ийн ЗДТГ-ын дарга Д.Дэлгэрмаа ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа нар оролцлоо.

Монгол орны гадаад, дотоод цагийн байдал хүндэрсэнээс шалтгаалан 1933 оноос улсын хилийг хамгаалах үүрэгтэй мэргэжлийн цэргийг байгуулж бүх төрлийн хангалтыг бие даан зохион байгуулах үүднээс 1938 онд нэгдсэн агуулах, 1939 онд авто гараашийг тус тус байгуулсанаар Хилийн 0164 дүгээр ангийн анхны суурь тавигдаж байжээ.

Энэхүү арга хэмжээнд тус ангитай хувь заяагаа холбож, ялалт амжилтын он жилүүдэд хамтдаа туулж эх орныхоо тусгаар тогтнол, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үедээ бахархан дуурсагдсан үе, үеийн ангийн захирагчид, ахмад хилчин, дайчид, офицер, ажилтан албан хаагчид тугандаа хүндэтгэл үзүүлэн ёслолын арга хэмжээгээ эхлүүллээ.