Төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо.

Мэдээг хуваалцах

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 127 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан БГД-ийн нэр бүхий 91 иргэнийг Монгол Улсын Төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа. Үүнээс “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 7 хүнийг, “Алтан гадас” одонгоор 58 иргэнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 26 хүнийг тус тус шагналаа.

Төрийн дээд одон медаль гардуулах ёслолд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ,  БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа нар  иргэдэд одон медалийг нь гардуулан өглөө. Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан БГД-ийн иргэддээ халуун баяр хүргэе.