БГД-ийн ЗДТГ-ын дэргэдэх шуурхай баг УБ хотын захирагчийн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллалаа

Мэдээг хуваалцах

БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний баруун хойд хэсэгт барилгын материалын ил задгай худалдаа, үйлчилгээ, автобусны буудлын орчмын ТҮЦ-ний үйл ажиллагаанаас шалтгаалан орчны бохирдол ихээр үүсч байна.

Үүнтэй холбоотойгоор УБ хотын Захирагчийн албанаас чиглэл өгсөний дагуу БГД-ийн ЗДТГ-ын дэргэдэх шуурхай баг Иргэдэд үйлчлэх төвийн дарга Д.Болормаа, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн М.Галбадрах, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Батбаяр, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэтсийн мэргэжилтэн, БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэсээс алба хаагч нар, 20 дугаар хорооны олон нийтийн цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэйгээр газар дээр нь очиж ажиллалаа. Тухайн орчинд ил задгай барилгын материалын худалдаа эрхлэгч нарт шаардлага тавьж, тодорхой хугацааны дотор газрыг чөлөөлөх шаардлага хүргүүллээ. Ингэснээр худалдаа эрхэлж буй иргэд гурвалжингийн модны зах дотор шилжин байрлах юм. 

Энэ газар нь  44 барилгын материалын зах, гурвалжингийн гүүрний доогуурх 0,8 км хатуу хучилттай авто замын  төлөвлөлтөнд багтсан байна.