“ТОСА” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ДЭРГЭД ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИГДСАН “АСАР”-ЫГ БУУЛГАЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын автобусны буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг өнөөдөр /2019.08.13/ буулгалаа.

Дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж уг арга хэмжээг авч ажилласан бөгөөд дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05-нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлж уг шаардлагын дагуу энэхүү арга хэмжээ авч ажилалаа.

Энэ үеэр Баянгол Шинэ Өргөө ОНӨААТҮГ-ынзам талбайн үйлчлэгчид чөлөөлсөн газрын хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.

Шуурхай багийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн албан хаагчид, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.