БАЯНГОЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ӨНӨӨДӨР 5 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗАВ

Мэдээг хуваалцах

 

Баянгол дүүргийн “Намрын нээлттэй өдөрлөг” 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тус дүүргийн удирдлагууд, харьяа хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд өнөөдөр 5 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа нар өнгөрсөн онд эрүүл мэнд, боловсрол, зам талбай зэрэг салбар бүрт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, цаашид хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Жил бүр 23 хорооны иргэд, оршин суугчидтай уулзаж асуудал бүрийг шийдвэрлэж, байгаа ч дүүргээс шалтгаалахгүй олон асуудал ар араасаа гарсаар байгаад иргэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, дээд шатны байгууллагуудад уламжилж дэмжиж ажиллахыг хүсэв.

Мөн PC тоглоом, баар цэнгээний газрууд олширч шөнийн цагаар ажиллаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг байна. Түүнчлэн зөвшөөрөлгүй контейнер, гражийг чөлөөлж өгөхийг хүсэв. Баянгол дүүрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан контейнеруудын өнгөрсөн оноос нүүлгэн шилжүүлж, 400 гаруй контейнерыг чөлөөлөөд байгаа. Иргэдээс ТҮЦ, граж, контейнеруудыг чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол тасралтгүй ирдэг учир уг ажлыг цаашид үргэлжлүүлэн хийнэ гэдгээ дүүргийн удирдлагууд хэллээ.

Уулзалт 09 дүгээр сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ.