БАЯНГОЛЫН БАХАРХАЛТ ИРГЭН Д.ПҮРЭВДААВУУ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэнийг алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Бид энэ удаа Дэндэв овогтой Пүрэвдаавуу гуайг онцлон дүүргийн бахархалт иргэнээр тодруулж байна. Тэрээр хуульч мэргэжлийг эзэмшин, хууль зүйн ухааны магистр, цагдаагийн болон онцгой байдлын бэлтгэл хурандаа цолтой. Д.Пүрэвдаавуу нь хууль зүйн салбарт үнэнчээр зүтгэж 1986-1988 онд Дорнод аймгийн Цагдан сэргийлэх хэлтсийн орлогч дарга, 1988-2000 онд Дархан уул аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, 2005-2012 Нийслэлийн онцгой байдлын газрын нөөцийн дарга зэрэг төрийн хариуцлагтай дээд албан тушаалуудыг хашиж байсан юм. Түүний үнэнч, тууштай зөн, хөдөлмөр зүтгэлийг төр бодитоор үнэлэн Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан билээ.

Тэрээр иргэний үүргээ сайн биелүүлж хороо, дүүргийн зохион байгуулж байгаа ажилд идэвхи санаачлагтай оролцож, бусдыгаа манлайлан, үлгэр жишээ иргэн юм.