ДҮҮРГИЙН ИРГЭД ТА БҮХНИЙГ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороодын иргэдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулж байна.

Тус ажилтай холбогдуулан сайжруулсан түлш ачиж зөөх, савлах ажилд ачигч, савлагчийг ажлын байранд урьж байна. Сонирхсон иргэд 70130953 /Баянгол дүүрэг/, 70119400 /Таван толгой түлш ХХК/ утсаар холбогдон мэдээллийг авна уу.

Ажлын үнэлгээ:

1. Ачиж буулгах хөлс 1 шуудай 80 төгрөг

2. Түлш савлах 1 шуудай 300 төгрөг