6 МЯНГА ГАРУЙ ӨРХӨД САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЭД БАЙНА

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны A/1016 дугаар захирамж, Баянгол дүүргийн  дүүргийн Засаг даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/524 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх зорилгоор дүүргийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб 2019.10.23 ны өдрөөс эхлэн 9, 10,11, 16, 20, 21, 22, 23 дугаар хороонд ажиллаж байна.  

Шуурхай штабын баг бүрэлдэхүүн дээрх хугацаанд 6437 өрхөд сайжруулсан, шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, иргэдийн санал хүсэлтэй танилцан, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, эрсдэлийн үнэлгээ хийж ажилласан байна.

Өнөөдөр /2019.10.28/ Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга, Нийслэлийн ойн хэлтсийн дарга М.Чинсанаа нар хүрэлцэн ирж Баянгол дүүргийн Шуурхай штабаас мэдээ, мэдээлэл авлаа.

Дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, орлогч дарга Э.Батбилэг, ТЗУХ-ийн дарга Х.Мөнхзул болон бусад албаны хүмүүс Баянгол дүүрэгт шахмал түлшний хэрэглээ болон иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг дээрх албаны хүмүүст уламжилж улмаар тодорхойгүй хэд хэдэн асуудал байгааг тайлбарлаж, яаралтай хариу өгөхийг хүслээ.  

Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн лавлан туслах 1800-1222, шуурхай штабын 70120318 дугаарын утсанд 60 гаруй иргэнээс угаартаж, хордсон гэх дуудлага ирүүлснийг холбогдох албаны хүмүүс хүлээн авч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.