УТААГ БУУРУУЛАХ, АВТОМАШИНЫ ТҮЛШ ХЭМНЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ТУРШИЖ ҮЗЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүрэг 2018 онд хэвийн хэмжээнээс хэтэрсэн утаа ялгаруулж буй автомашиныг дүүргийн нутаг дэвсгэрт зорчуулахыг хориглох тушаал гаргаж байсан. Энэ удаа Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа автомашиндаа утаа бууруулах, түлш хэмнэх Япон наалтыг туршлаа.  Машиныхаа агаар шүүгчийн хайрцагт ердөө 2 грамм жинтэй, жижигхэн наалт наагаад л шатахуунаа хэмнэж, яндангаас гарах утааг багасгах боломжтой болжээ.

Японы байгальд ээлтэй бүтээгдэхүүний чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүд AdPower  хэмээх шинэ бүтээгдэхүүн зохион бүтээжээ. Үүнийг Монголд албан ёсоор Эдпаур Трейд ХХК  борлуулж байна.

Агаарын үндсэн найрлагын 20,9 хувийг хүчилтөрөгч, 78 хувийг азот, үлдсэн 1 хувьд нь бусад элементүүд багтдаг. Гэтэл Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй тул моторт дутуу шаталт явагдаж шатахуун урагшаа хөдлөх биш хорт утаа болж гардаг. Машин замын хөдөлгөөнд оролцохдоо бохирдолтой агаарыг сорж оруулснаар хөдөлгүүрээ муутган, шатахуун ихээр зарцуулж байна.

Энэ бүтээгдэхүүнээс хасах ион ялгардаг. Хасах ион нь хүчилтөрөгчөөс бусад элементүүдийг саармагжуулдаг юм байна. Тэгэхээр хасах ионд үлдэж байгаа хүчилтөрөгчийн ион нь дангаараа мотортоо орж, ионжсон хүчилтөрөгчөөр хангаж, бохирдлуудыг нь саармагжуулаад дан хүчилтөрөгчийг моторт оруулахаар бүрэн шаталт явагддаг юм байна.