БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 85 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АЙЗАМТ ГИМНАСТИКИЙН ТЭМЦЭЭНЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн тэргүүний цэцэрлэг болох С.Уламбаяр эрхлэгчтэй 85 дугаар цэцэрлэгийн багш, сурагчид олон улсын тэмцээнд амжилт үзүүлж, спортын нэгдүгээр зэргийн болзлыг хангалаа.

СӨБ-ын түүхэнд анх удаа БНСУ-ын “Сувон” хотод болсон 2019 оны Азийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн айзамт гимнастикийн тэмцээнд амжилттай оролцжээ.

Амжилттай оролцсон бяцхан тамирчдыг Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, ИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, БГД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баянгол дүүргийн түүхэнд анх удаа бяцхан тамирчид дүүргийн хүндэт иргэний батламж гардаж авсан юм.

Хүүхдүүдийн авъяас чадварыг хөгжүүлж, баг хамт олон ч сэтгэлгээтэй, бие бялдарын зөв төлөвшил олгож байгаа багш, цэцэрлэгийн эрхлэгч нарт дүүргийн Засаг даргын хүндэт иргэн тэмдэгийг гардууллаа.