ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДААЛАХЫГ ХОРИГЛОВ

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/1205 дугаар захирамжийн дагуу холбогдох хууль тогтоомж стандартын биелэлт тохижилт цэвэрлэгээний шаардлагыг хангуулах чиглэлээр худалдаа үйлчилгээний газруудад хийсэн аттестатчиллын шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн хяналт хэрэгжүүлэхтэй холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08.00-22.00 цагийн хооронд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэхийг түр зогсоох шийдвэр гарсан тул аж ахуйн нэгжүүд мөрдлөг болгон ажиллана уу