САР БҮРИЙН ТОГТМОЛ ӨДРҮҮДЭД ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг дарга болон дүүргийн удирдлагууд сард 2 удаа иргэдийг хүлээн авч тэдний гомдол, санал, хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Энэ сарын уулзалтаар иргэдийн гаргасан санал хүсэлтийг агуулгаар нь ангилбал ахмадын орон сууцанд хамрагдах хүсэлт-18%, нийтийн эзэмшлийн гудамжны ил задгай худалдаа болон түргэн үйлчилгээний цэгийн асуудлаар 16%, шагнал урамшууллын асуудлаар 13%-ийг эзэлж байна.

Дүүргийн удирдлагууд иргэдийн санал хүсэлтийг мөн бичгээр хүлээн авдаг бөгөөд өргөдөл гомдлын нэгдсэн цахим программд бүртгэн хуулийн хугацаанд шийдвэрлэн иргэдэд холбогдох хариуг өгч байна.