БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ШУУРХАЙ ШТАБ 24 ЦАГААР АЖИЛЛАЖ ИРГЭДЭД ТУСЛАМЖ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

Мэдээг хуваалцах

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭТЭЙ ХОЛБООТОЙГООР ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛ БҮХИЙ ХОРООДОД УГААРЫН ХИЙНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ДУУДЛАГА МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАНГУУЛАХ, САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭГ ЗӨВЛӨМЖ ХЭЛБЭРЭЭР ХҮРГЭХ, МӨН МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 62 ДУГААР ТОГТООЛЫН ДАГУУ ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХОРИГЛОХ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАХ ТАЛААР ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ДЭЭР ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС, ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС, БАЯНГОЛ ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР, ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДЭЛ, ХОЛБОГДОХ ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДААС БҮРДСЭН 24 ЦАГИЙН ШУУРХАЙ ШТАБ 10 ДУГААР САРЫН 24-НД  АЖИЛЛАЖ БАЙГАА БИЛЭЭ.  ШУУРХАЙ АЛБА НЬ ӨДӨР БҮР ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНААС НИЙТ ТАРААСАН ЗӨВЛӨМЖИЙН ТОО, ХЯНАЛТ МЭДЭЭЛЛИЙН ХҮСНЭГТ БОЛОН ШАХМАЛ ТҮЛШ, ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ НЭТГЭН НИЙСЛЭЛИЙН ШУУРХАЙ ШТАБ РУУ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.

ИРГЭД ТА БҮХЭН САЙЖРУУЛСАН ТҮЛШТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР 70120318 УТСААР ХОЛБОГДОЖ, ТУСЛАМЖ МЭДЭЭЛЭЛ АВААРАЙ