БАЯНГОЛ ДҮҮРЭГТ “ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ ДҮН МЭДЭЭ ГАРЛАА

Мэдээг хуваалцах

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Улсын үзлэгийг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” 46 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/518 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүүргийн Засаг даргын 2019 оны А/317 дугаар захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” зохион байгуулах салбар комисс байгуулагдан 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. Тус үзлэгт Баянгол дүүргийн төсвийн 119 байгууллага хамрагдаж 90 хувь “А” үнэлгээтэй, Архивын Ерөнхий газар, төв комиссоор Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгагдан 93 хувь “А” үнэлгээтэй тус тус дүгнэгдсэн байна.