БАЯНГОЛ ДҮҮРЭГ 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨР НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн 2020 оны төсвийн төсөлд иргэд, олон нийтийн оролцоог хангах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд 2019.12.16ны өдөр нийтийн сонсголыг зохион байгуулахаар боллоо. Нийтийн сонсголоор дүүргийн 2020 оны төсвийн төслийг танилцуулах бөгөөд төсөв, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллүүд, сонсголд оролцохоор хүсэлт гаргасан иргэдийг оролцуулах юм. 

                 Уг сонсголыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.а, 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.2, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5.2, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 244 дүгээр тушаал, Дүүргийн Засаг даргын 2019 оны Б/52 захирамжийг тус тус үндэслэн жил бүр зохион байгуулдаг байна.