УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ДАХИН ТҮРҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Мэгжид Жанрайсаг Бурханы хишиг, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан 2019.12.07-нд монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн барилдаанд 256 бөх барилдсанаас Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын аварга Б.Бүрэнтөгс үзүүрлэж хурсан олон түмнээ баясгалаа. 2017 онд зохион байгуулагдсан энэхүү барилдаанд мөн Улсын харцага П.Бат-Өлзий түрүүлж байсныг дуулгахад таатай байна.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, ДИТХ-ын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа бусад албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Улсын харцага Д.Анар, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Ч.Хөхчирэнгэр нар үлдэж олон түмнээ баясгалаа.