“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЦЭРЭГ, ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудын эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” –ийг баталсан бөгөөд тус хөтөлбөр 2019-2020 оны хичээлийн жилээс хэрэгжиж байна. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор дунд, ахлах /6-12 дугаар/ ангийн сурагчдын төлөөллүүдэд Нэгдсэн үндэстний байгууллагын мандаттай энхийг сахиулах ажиллагаа болон Олон Улсын ажиллагаанд оролцсон Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын оролцоотойгоор эх оронч үзэл төлөвшүүлэх яриа, таниулгын ажлыг зохион байгууллаа.

Тус сургалтад дүүргийн төрийн өмчийн 19 сургуулийн 6-12 дугаар ангийн 2800 гаруй сурагчдыг хамруулахаар зорин ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд дараах сургуулиудыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг Цэргийн штабын 3 мэргэжилтэн, Боловсролын хэлтсийн 4 мэргэжилтэн хяналт тавин хамтран зохион байгууллаа.

Дүүргийн боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гэрэлгуа 38 дугаар сургууль, тус дүүргийн цэргийн штабын дарга хурандаа Л.Мөнхбат 20 дугаар сургуулийн үйл ажиллагааны нээлтэд оролцож “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх үе шат, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн захирлууд нээж, үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар танилцуулсан бөгөөд Энхийг сахиулагчид “Монгол цэргийн түүх, уламжлал, энхийг сахиулах үйл ажиллагаан дахь Монгол цэргийн үүрэг”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, танилцуулга хийсэн, Түүх-нийгмийн ухааны секцийн хамт олон нь “Улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо, эерэг зөв хандлага” сэдвээр мэдээлэл өгсөн байна.

Энэхүү үйл ажиллагаа, сургалт мэдээлэл нь сурагчдын сонирхлыг маш ихээр татаж байсан бөгөөд олон асуултыг энхийг сахиулагч нараас асууж идэвхтэй оролцлоо.

Энэ сургалтыг зохион байгуулснаар Монгол эх орон, түүх уламжлал, зан заншлаараа бахархах, эх орноо хайрлахын үнэ цэнийг ойлгуулах олон талын ач холбогдолтой юм.

Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагааны нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад анхаарч, энхийг сахиулагч нарыг хүндэтгэн угтан авах, үйл ажиллагаатай холбогдуулан зурагт хуудас, үзүүлэн таниулах материалыг хийж үйл ажиллагаг нийт сурагчдад сурталчилж, шилдэг сурагчдын урлагийн тоглолтыг сургалт зохион байгуулагч энхийг сахиулагч нар болон дүүргийн төлөөллүүдэд сонирхууллаа. байна.