100 ӨВЛИЙН ӨВГӨНТЭЙ ХАМТ БАЯРЫН ПАРАД БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 100 өвлийн өвгөнтэй хамт баярын парадыг 2019 он 12 сарын 19-ны 12 цагт зохион байгууллаа. Энэхүү баярын жагсаалд өвлийн өвгөд, цасан охид үлгэрийн баатрууд хамтдаа оролцдог юм. 20 дугаар сургуулийн урд талбайгаас эхлэн 25-р эмийн сангийн уулзвараар Чингүнжавын гудамжаар өгсөж, баруун тийш 10000 нэрийн барааны дэлгүүрийн урд замаар Өргөө нэг кино театр хүртэл алхсан юм. Энэ үеэр Өргөө нэг кино театрын урд талбайд 300 гаруй хүүхдүүдэд бэлэг тараалаа.

Баянголынхоо иргэдэд ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байж, амжилт бүтээлийн эзэн нь болж яваарай хэмээн ерөөж шинэ оны мэнд дэвшүүлье.