БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн хороо тус бүрт  цэргийн бүртгэлийн ажил нэг стандарт, загварын дагуу зохион байгуулагдаж байна. Цэргийн албаны тухай хуулийн 9 дүгээр бүлгийн 34 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын иргэн эрэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн хөнгөлөлтийн үнэмлэх дээр тэмдэглэл хийлгэх ёстой. Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана. Үүнд, 

  • Иргэн 18-50 нас
  • Дээд офицер /генэрал/ -65 нас хүртэл
  • Ахлах офицер – 60 нас хүртэл
  • Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч- 50 нас хүртэл 

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 17-ын 3-т заасны дагуу хувь хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн төлбөр ногдуулах юм байна

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 цээж зураг 2 ширхэг

Иргэдийг бүртгэх цаг:

  • Ажлын өдөр: 09:00-19:00 цагт
  • Амралтын өдөр: Бямба 10:00-17:00 цагт,  Ням 12:00-16:00 цагт

Бүртгэх газар:

Өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Бүртгэл 2020 оны 2 сарын 7-нд дуусна.