ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ, СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЖ БАЙНА.

Мэдээг хуваалцах

Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Коронавирусийн халдвараас өөрийгөө хамгаалж, эрсдэлийг бууруулахын тулд иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж мөрдөнө үү.

Шинэ Коронавирусийн халдварын талаар эрүүл мэндийн байгууллага (www.mohs.mnhttps://www.facebook.com/www.mohs.mn/https://www.facebook.com/eocmohs/  )-аас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөх, олон нийтийн сүлжээгээр гарч байгаа буруу ташаа мэдээлэлд автахгүй байх

  • Өвчлөл бүртгэгдсэн улс, орнуудад аль болох зорчихгүй байх
  • 14 хоногийн дотор өвчлөл бүртгэгдсэн дээрх улс орнуудад зорчсон хүн өндөр халуурах, ханиалгах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  • Амны хаалт тогтмол зүүж хэвших
  • Гараа тогтмол савандаж угаах
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа алчуураар дарах, эсвэл шууны дотор тал руу ханиах
  • Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
  • Биеийн дархлаа сайжруулах амин дэм хэрэглэх зэргийг зөвлөж байна.