нийслэлийн архивын газрын удирдлагууд Баянгол дүүрэгт ажиллалаа

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Архивын газрын дарга Б.Баатархүү, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд, мэргэжилтнүүд өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа. Төлөөлөгчдийг дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хүлээн авч, архивын салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо солилцов. Баянгол дүүргийн архивын тасгийн бүтэц, үйл ажиллагааны талаарх танилцуулгыг Архивын тасгийн дарга С.Бадамцэцэг хийж, цаг үеийн чухал асуудлаар яриа өрнүүлэн улмаар сан хөмрөгөөр орж архивын баримтын хадгалалт хамгаалалттай танилцсан юм. /2020.01.29/