2020 ОНЫГ “НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗОРИЛТОТ ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЖЭЭ

Мэдээг хуваалцах

НЭГ ХОТ НЭГ СТАНДАРТ уралдаан нь дүүрэг, хороодын албан хаагч, хэсгийн ахлагч нарын олон улсын болон үндэсний стандарт, норм, дүрмийн талаар мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх, норм, дүрмийг хангуулж ажиллуулах, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах, ажлын шинэ санаачлагыг дэмжих зорилгоор иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зарлаж байгаа юм байна. 

Энэ чиглэлээр НЗДТГ-ын дарга Ү.Ганболд болон Хотын стандарт, орчны аюулгүй байдалын хяналт зохицууулалтын газрын дарга мэргэжилтнүүд Баянгол дүүрэгт сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтанд Баянгол дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Дэлгэрмаа, Тамгын газрын хэлтсийн дарга нар болон хороодын Засаг дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Сургалтын үеэр Уралдааны удирдамжаас гадна 2020 оныг “НЭГ ХОТ НЭГ СТАНДАРТ”  олон улсын стандартад нийцсэн цогц дүрэм журмыг боловсруулж байгаа бөгөөд иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, мөрдүүлэхээр төлөвлөөд байгаа тухай танилцууллаа. Энэхүү зорилтот хөтөлбөрийн хүрээнд www.manaikhoroo.mn сайтыг ашиглалтанд оруулж иргэдэд төрийн үйлчилгээ, гомдол санал, хүсэлтийг хурдан шуурхай хүлээн авч, шийдвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна.