ЗӨРЧИЛТЭЙ ХЭСГҮҮДЭД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Мэдээг хуваалцах

Өнөөдөр /2020.02.11/ Баянгол дүүргийн Засаг дарга болон орлогч дарга, хэлтэс албадын дарга нар гэр хорооллын хороодод ажиллалаа.
2020 оны “Нэг хот- Нэг стандарт” болзолт уралдаан, аж ахуй нэгж байгууллагууд орчныхоо 50 хүртэлх метр квадрат нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, эд хөрөнгийн арчлалт хамгаалалт, ногоон байгууламж, тохижилтын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа эсэхийг шалгаж, улмаар зөрчилтэй хэсгүүдэд шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Засаг дарга С.Одонтуяа үүрэг болголоо.


Мөн зориулалтын бус газарт хог хаяж буй иргэн, ААН, байгууллагуудыг баримтжуулан Зөрчилийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдэд даалгав.
Түүнчлэн сайжруулсан түлшний хэрэглээ, түгээх үйл ажиллагаа борлуулалтын цэгүүдээс хол болон дууссан үед хэрхэн ажиллаж байгаатай танилцаж, Нийслэлийн ЗДТГ-аас ирүүлсэн заавар зөвлөгөөг өглөө.