БГД-ИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Г.НАРАНГЭРЭЛ ГЭР ХОРООЛОЛД ОЧИЖ АЖИЛЛАЛАА

Мэдээг хуваалцах

Нийслэлийн Засаг даргын Дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарийн удирдамж гарсан. Хуваарийн дагуу 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл 20 болон 23 дугаар хороонд ажиллалаа.  Баянгол дүүргийн 20, 23 дугаар хороодод сайжруулсан түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллалаа. Дүүргийн 20 дугаар хороонд хөдөлгөөнт явуулын цэг ажиллуулж хуваарийн дагуу гурван цэгт очиж иргэдэд үйлчилж байна. Тус хорооны нөөц дуусаагүй, ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

23 дугаар хороонд мөн нэг цэг сайжруулсан түлш худалдаалдаг бөгөөд хүрэлцээ нь муу байгаа талаар дүүргийн Засаг даргын орлогч Г.Нарангэрэл дарга цааш нь холбогдох хүмүүст мэдэгдэх, яаралтай шийдвэрлэх талаар арга хэмжээ авахаар боллоо.