БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Шинэ төрлийн Коронавирустай холбоотойгоор Баянгол дүүргийн онцгой комисс хуралдлаа. Энэхүү хуралдаанд дүүргийн онцгой байдлын хэлтэс, дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүсээд байгаа нөхцөл байдлыг танилцуулсан юм. Дүүргийн онцгой комиссын хуралд БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд оролцсон юм. 

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр дүүргийн Засаг даргын А/71 дүгээр захирамж, Онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмж, үүрэг даалгаврын хүрээнд БГД-ийн ЗДТГ-аас аж ахуй нэгжүүдэд дараах шаардлагыг хүргүүлсэн

  1. Үйлчлүүлэгч нарт гараа халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангах,
  2. Амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх,
  3. Аж ахуй нэгжүүд дотооддоо цэвэрлэгээний   ажлыг тогтмол зохион байгуулах,
  4. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар  тогтмол хийлгэх
  5. Коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хэвлүүлэн иргэд, олон нийт, байгууллага аж ахуйн нэгжүүддээ хүргэж байх
  6. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээллийг тогтмол, шуурхай байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр түгээх зэрэг арга хэмжээг тогтмол авна уу.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх арга хэмжээг иргэн, аж ахуй нэгжээр авхуулах тал дээр анхаарч ажиллахыг онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.