БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ”-ИЙН 2020 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ БОЛЛОО

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн “Хүүхдийн төлөө зөвлөл” нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/177 дугаарт тоот захирамжаар 16 гишүүний бүрэлдэхүүнтэй батлагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

“Хүүхдийн төлөө зөвлөл” -ийн хуралд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, орлогч дарга Г.Нарангэрэл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга А.Ганболд болон бусад гишүүд оролцсон юм.

Хурлын үеэр Хүүхдийн Тусламжийн Утас-108 дугаарт ирсэн дуудлагын талаар мэдээллийг дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн таниилцууллаа. 2018 онд тус утсанд 606 дуудлага ирж байсан бол 2019 онд 535 дуудлага ирсэн байна. Энэ нь тооны хувьд буурсан үзүүлэлттэй хэдий ч гарсан хэргийн хувьд өмнөх жилтэй ижил түвшинд байгааг дурдсан юм. Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэс нь 135 хэрэг дээр ажиллаж хүүхдийг хамгаалах байр болон, холбогдох газруудад зуучлан шаардлагтай тохиолдолд өмгөөлөгч хөлслөн авч хүүхдийн эрхийг хамгаалж ажилласан байна.

Хурлын үеэр “Хайр дүүрэн гэр” нийгэмд үйлчилдэг ТББ үйл ажиллаагаа танилцуулж дүүргийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-тэй хамтран ажиллахаар боллоо.