БАЯНГОЛ ДҮҮРЭГТ "ЭРГҮҮЛ" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

2020 оны 2 дугаар сарын 19-ны өдөр НОБГ-аас өндөржүүлсэн бэлэн байдлын үед сар шинийн баяраар нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад хуваарийн дагуу эргүүл хийж ажиллах талаар шийдвэр гаргасан юм.

Үүний дагуу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагчид “Эргүүл” нэгдсэн арга хэмжээнд БГДЗДТГ, харьяа хэлтсийн бүх албан хаагчид хуваарийн дагуу ажиллахаар боллоо. Эргүүл хийж буй буй төрийн албан хаагч нь иргэдэд урьдчилан сэргийлэх, зөвлөмж, зөвлөгөө, шаардлагыг тавьж ажиллах юм байна.

Иймээс иргэд та бүхэнд маскаа тогтмол, зөв хэрэглэж, олон нийтийн газар, нус, шүлсээ хаяхгүй байх, гараа тогтмол угааж учирч болзошгүй аюулт өвчнөөс сэргийлэхийг уриалж байна.

#КОРОНАВИРУСЭЭС_УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЦГЭЭЕ