БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

Мэдээг хуваалцах

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол улсыг Коронавирусийн эрсдэл хамгийн өндөр улсаар зарласан билээ. Тиймээс Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүллээ.

БГДЗДТГ-аас иргэдтэй тулж ажилладаг эрсдэл өндөр албан хаагчиддаа нэг удаагийн маск, гар ариутгагч, ариутгалын спиртийг өгч байсан. Мөн дүүргийн төр захиргааны байруудад ариутгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгэж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.  Тэгвэл Тамгын газрын даргын тушаалаар 2020.03.02 өдрөөс эхлэн бүх албан хаагчид, иргэд үйлчлүүлэгчдийн халууныг үзэж оруулж байна. Мөн цаг бүртгэлийн систем нь халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлэх эрсдэлтэй хэмээн үзэж түр хугацаанд ашиглахгүй байх тушаал гарсан юм.

Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчид гэр хорооллын гудамж, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газруудад ажиллах “Эргүүл” нэгдсэн арга хэмжээг 2 сарын 20-ноос эхлүүлсэн. Үүнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид хуваарийн дагуу ажиллаж байна.

Иргэд та бүхэн маскаа тогтмол зүүж, гараа ариутган, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе.