СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэдээг хуваалцах

Нийслэлийн төр захиргааны байгууллагаас дэвшүүлсэн “Нэг хот-нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд дүүргийн Засаг даргын 2020 оны А/186 дугаар захирамжаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг аттестатчилах шалгалтыг 2020 оны 04 дүгээр сарын 15-05 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулна.

 

Тус шалгалт нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилт, орчны тохижилт, гадна хаягжуулалт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээний байдалд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүрд арилгуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийн нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, үйлчилгээний соёл чанарыг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилготой юм.

2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл"-ийн хугацаа дуусах ААНБ хамрагдана. БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Утас: 70130954