ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Мэдээг хуваалцах

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч С.Бямбадорж нар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.

Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс 2019 оны 12 дугаар сард шинэ байрандаа орсон юм. Хэлтсийн дарга, хурандаа Ц.Ариунболд дүүргийн удирдлагуудад 2020 оны 1 дүгээр улирлын ажлаа танилцуулсан бөгөөд зам тээврийн осол, архидан согтуурах үйл ажиллагаа эрс буурсан гэдгийг хэллээ. Энэ нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирус /Covid-19/ халдварт өвчний улмаас хөл хорио тогтоож ажилласантай холбоотой гэдгийг албан хүмүүс хэллээ.

Дүүргийн Засаг дарга энэ хүнд нөхцөл байдалд цаг наргүй ажиллаж байгаа нийт алба хаагчдад талархал илэрхийлээд, цаашид дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орох судалгаа гарсан. Тиймээс манай улсад ч нөлөөлнө. Үүнийг дагаад иргэдийн сэтгэл санаа хямрах, бухимдал зүйл гарч болзошгүй. Тиймээс иргэдтэй зөв, боловсон хандаж ажиллахыг хүсэв.